500 ТН ТЭЖЭЭЛИЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ӨГЛӨӨ

933

 500 ТН ТЭЖЭЭЛИЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ӨГЛӨӨ

Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Альшаа аймагтай 1992 оноос хамтарч ажиллаж эхэлсэн. 2004 оноос хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр аймаг эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна. Тус аймгуудын хамтын ажиллагааг илүү сайжруулах үүднээс "ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ” 37 зүйлтэйгээр байгуулсан бөгөөд хамтын ажиллагааг буцалтгүй тусламжаар эхлүүллээ. Өмнөговь аймагт 3-р сард их хэмжээний цас орж, олон мал цасанд дарагдаж ялангуяа баруун сумдад хүндрэл учирсан ба Альшаа аймгаас 500 тонн тэжээлийг үнэ төлбөргүй, буцалтгүй тусламжийн хэлбэрээр манай аймагт гардуулан өглөө. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон баруун 5 сумын удирдлагууд тэжээлийг хүлээн авч, малчиддаа хүтээмжтэйгээр тараах үүрэг хүлээлээ.

 500 ТН ТЭЖЭЭЛИЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ӨГЛӨӨ

 500 ТН ТЭЖЭЭЛИЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ӨГЛӨӨ

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>