ЦЭХЭ БООМТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙХЭЭР БОЛЛОО
ӨМӨЗО-ны эзний хошуу Өмнөговь аймгуудын хамтын ажиллагааны хүрээнд Шивээ хүрэн боомтод хэд хэдэн чухал ажлуудыг хийхээр боллоо. Тухайлбал Цэхэ боомтын хөрөнгө оруулалтаар Шивээ хүрэн боомтын ажлын байранд их засвар, гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдийг Цэхэ боомтод цэцэрлэгт хамруулж, монгол багшийг ажиллуулна.
Мөн хил орчимд тулгамдаж байгаа чухал асуудал бол эмч байхгүйн улмаас тэнд байгаа төрийн албан хаагч, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Тиймээс Шивээ хүрэн боомтод эмч ажиллуулахаар болж амьдрах орчин нөхцөлийг шийдвэрлэлээ. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ жолооч нарын аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.