Гар утас тархины хавдар үүсгэдэг үү?

1234

 

Гар утас аюултай юу, гар утас хэрэглэх нь хавдрын өвчинтэй болоход хүргэдэг үү? Тийнхүү гар утас хэрэглэдэг хүмүүст аюултай эсэх тухай маргаан өрнөх болсоор нэлээд удаж байгаа бөгөөд гар утас хорт хавдар, тухайлбал тархины хорт хавдар үүсэх эрсдэлд огтхон ч нөлөөлдөггүйг сүүлийн үеийн судалгааны дүн гэрчилж байна.

 

Австралийн Сиднейн их сургуулийн судалгааны дүн 2016 онд нийтлэгджээ.Эрдэмтэд 1982-2013 онд австраличуудын дундтархины хавдрын өвчлөлд дүн шинжилгээ хийж, судалгааны дүнг тус оронд гар утас хэрэглэдэгдавтамжтай харьцуулсан байна. 30 жилийн хугацаандтархины хорт хавдрын өвчлөл бараг өөрчлөгдөөгүй байна.Гар утас тэгтлээ их дэлгэрээгүй байсан бүр 1982 онд 70-аас дээш насны эрчүүдийн дунд энэ үзүүлэлт нэмэгдэж эхлэжээ.

Австрали бол ийм судалгаа хийсэн цорын ганц орон биш, Швед, АНУ, Их Британи, Шинэ Зеланд болон бусад орны эрдэмтэд мөн ийм дүгнэлтэд хүрч байсан юм.

Гэвч энэ нь урьд өмнө байгаагүй шийдвэр гаргахад Италийн шүүхэд саад болсонгүй. Шүүгчид тархины хорт хавдартай болсон ажилтандаа жил бүр 6000-7000 еврогийн нөхөн төлбөр төлөхийг "Telecom Italia” компанид үүрэг болгожээ.

Компаниас өөрт ньөгсөн гар утсыг буруу хэрэглэснээс болоод ажилтан хавдартай болжээ гэж шүүх тогтоосон байна. Тэр15 жилийн турш гар утсаар өдөрт гурван цагаас багагүй хугацаагаар ярихад хүрч байжээ. Гэтэл ярих хугацаа нэг цагаас хэтрэх ёсгүй байна.Яваандаа тэр тархины хавдартай болж, түүнчилэн сонсгол нь мууджээ. Харин аз болоход хавдар хортой биш байсан бөгөөд үүнийг мэс засал хийж авсан байна.

Гар утас хэрэглэхээс ор тас татгалзах хэрэггүй гэж үзэж байгаагаа тэр дурдаад,аюулгүйн дүрмийг сахиж, жишээлвэл цахилгаан соронзонгийн цацрагаас хамгаалдаг чихэвч хэрэглэхийг уриалжбайна.Гар утсаар өдөр бүр 5-6 цаг ярьдаг арилжааны менежер хорт хавдартай болсон тохиолдол 2012 онд бүртгэгджээ. Тэгэхэд шүүх гар утас болон өвчин хоёр холбоотой эсэхийг нотлоогүй байна.

Гар утасны үүсгэдэг цахилгаан соронзон орныг Олон улсын хорт хавдар судлах агентлаг хүмүүсийн хувьд хавдар үүсгэж болохыг хүлээн зөвшөөрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дурджээ.

С.Инда

bataar.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>