109 сая ам.долларын өрийг Тэр төлөх үү, Төр төлөх үү?

985

109 сая ам.долларын өрийг Тэр төлөх үү, Төр төлөх үү?

Жаст-ын өр төлбөр гэж яригддаг 109 сая ам.долларын хэмжээ 51 сая ам.доллар болж багассан талаар мэдээлэл бий.   Гэхдээ энэ нь албан бус эх сурвалжийн мэдээлэл бөгөөд  энэ өр төлбөрийг Жаст-ын Ш.Батхүүгээс бус Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж буй нь анхаарал татсан асуудал юм. Хэдийгээр манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан ч, баталгаа гаргаж өгсөн ГОК-ийн талын гарын үсэг хуурамч биш гэдгийг гадны шинжээчид тогтоогоод байхад бид яалтай билээ дээ. Хуульч Т.Алтангэрэл Жаст-ын зээлэнд ГОК баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж Монгол шинжээч тогтоосон бол олон улсын шинжээчид гарын үсэг нь МӨН гэж тогтоосон тухай жиргэж байсныг энэ дашрамд сануулъя.

Уг нь Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээсэн нь хэвлэлүүдээр гарч байсан.  Ш.Батхүү "Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан "Стандарт” банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн "Хадгаламж” банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэсэн харагддаг ч, 109 сая ам.долларын өр төлөгдөөгүй хэвээр байгаа юм. Уг зээлийн асуудлаар "Стандарт” банк Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар "Эрдэнэт” үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өдийг хүрч буй. 

Энэ маргааны иш үндэс нь Ч.Ганзориг нар гэдэгтэй маргах хэрэггүй болов уу. С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн.

Ямартаа л  "Эрдэнэт” үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Гэвч тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага байхдаа томоохон асуудлууд өдөөсний нэг нь Жаст-ын 109 тэрбумын өртэй холбоотой асуудал юм. За тэгээд өдгөө  109 тэрбумын өрийг Ш.Батхүү төлөх үү, улс төлөх үү гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалж: Hunnu.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>