ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
"Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 26 дахь заалтыг хэрэгжүүлж 5-р сургууль, 23-р цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай ангийг гарган орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрэн тохижуулав.
9 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн ба нийт 30 хүүхэд хамрагдах боломжтой юм. ЕБС дахь анги нь өдөрт 4-5 цагийн хичээл ордог бол цэцэрлэг дэх анги нь ердийн ангийн программаар хичээллэж байна.
Тусгай хэрэгцээт боловсролоор мэргэшсэн мэргэжлийн багш нар хичээл ордог төдийгүй тусгай зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.