|
Видео

Шинэ мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

 Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилжээ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг "Чингис бонд”, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-тэй холбоотой булхай луйварын гол буруутнаар нэрлэдэг. Тиймээс АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. УИХ-ын сонгуулийн дараа гадаадад оргон гарсан гэх мэдээлэл магадлалтай гэх мэдээлэл цацагдсан ч эх орондоо байгаа хэмээн эх сурвалж хэлж байв.

 

Түүнийг 3.7 их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9 их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах  хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгах шалтгаан цөөнгүй бий.

 

Тэрээр "Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Төвбанк өөрөө шууд зээл олгоогүй, арилжааны банкууд Засгийн газартай хамтарсан гэрээ хэлэлцээрийн дагуу арилжааны банк эрсдэлийг нь дааж зээлийг цааш нь олгосон хөтөлбөр” хэмээн тайлбарлаж байсан юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

Д.УУДАМ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.