С.Баярыг элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэр гаргажээ

240

С.Баярыг элчин сайдаас нь эгүүлэн татах шийдвэр гаргажээ

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баярыг эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэжээ.

Тэрбээр оффшор дансны асуудлаархи иргэдийн шүүмжлэлээс үүдэн, өнгөрөгч долдугаар сард элчин сайдаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Гадаад харилцааны яаманд ирүүлээд байсан юм. 

Уг хүсэлтийг ийнхүү өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байна. Холбогдох хуулийн дагуу Засгийн газраас элчин сайдыг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах учиртай. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч эгүүлэн татах зарлиг гаргах юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.