Иргэдийн орлогод нийцсэн орон сууц барина

801

Иргэдийн орлогод нийцсэн орон сууц барина

 

Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 15 км зайд, ХУД-ийн 16-р хороо, Яармагийн спорт цогцолборын ард байрлах 2.2 га барилгажаагүй талбайд орлогод нийцсэн орон сууцыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Тус төслийг хэрэгжүүлснээр бага, дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт бий болж, иргэд эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэн, хотын төвлөрөл багасах зэрэг давуу талтай юм. Төслийн хүрээнд 198 өрхийн 12 давхар 3 блок орон сууцны барилга, 6767.3 м2 талбайтай 210 хүний ажлын байр, 150 машины зогсоол бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн шинэ хотхон бий болгохоор төлөвлөж байгаа аж. Төслийн нийт талбайн 82 хувь нь барилгажих талбай ба үүний73 хувь нь орон сууцны бүс, 27 хувь нь худалдаа үйлчилгээний бүс байх юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>