Төрийн эргэлт хийх оролдлоготой холбоотойгоор 55 мянга гаруй хүнийг баривчилжээ
Туркийн Засгийн газар албан ёсоор хоёр хуулийн захирамж гаргаж, Туркийн зэвсэгт хүчин, цагдаа, далайн эргийн хамгаалагчдын хүчний дундаас өнгөрсөн жил болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлоготой холбоотой 2700 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлжээ.
Үүнээс гадна, мөн өдрийн зарласан хуулийн захирамжаар урьд ажлаас нь чөлөөлсөн 115 хүний албан тушаалыг сэргээсэн байна. Өнгөрсөн жилийн 7 сарын 15-нд Туркт төрийн эргэлт хийх оролдлого гарч, 250 хүн амиа алдсан юм.
Америкт суурьшсан Туркийн шашны зүтгэлтэн Гюлен болон түүний удирдсан "Гюлен ажиллагаа" төрийн эргэлт хийх гол өдөөгч мөн гэж Туркийн засгийн газар зэмлэн буруушааж, "Гюлен ажиллагаа"-г террорист зохион байгуулалт хэмээн үзсэн байна.
Хэргийн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд 150 мянга гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, 55 мянга гаруй хүнийг баривчилсан байна.