Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс байгуулж эхэллээ

721

Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүс байгуулж эхэллээ

 

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 284 тоот тогтоолын дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Шаргын овоо өртөөний баруун талд нийт 600 га талбайд экспортонд бог мал (хонь, ямаа) эрүүлжүүлэн, уурагжуулан тэжээн гаргах олон улсын ОIE буюу Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад заасны дагуу нийцсэн барилга байгууламж барихаар төлөвлөсөн 100 га талбай бүхий малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсийн тусгаарлах талбайг "БИИТ МОНГОЛ” ХХК байгуулаад байна.

ЗГ-ын 318 дугаар тогтоолоор бог малыг амьдаар нь импортлогч орны мал эмнэлгийн хорио цээрийн нөхцөл шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн малыг хорио цээрийн тусгаарлагдсан бүс, байгууламжаар дамжуулан мал эмнэлэгийн хяналтын дор үзлэг шинжилгээнд хамруулж мал бордох үйлчилгээг үзүүлж экспортлох арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох аймгийн засаг дарга нарт үүрэг болгожээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>