Мельбурны гудамжинд T.Tуяамаагийн хөргийг зуржээ

2296

Мельбурны гудамжинд T.Tуяамаагийн хөргийг зуржээАвстралийн Мельбурн хотын "Hosier lane” нэртэй гудамжны хананд Монголын модель Т.Туяамагийн хөрөг зургийг зуржээ. Энэхүү бүтээлийг зурсан эзэн нь Мельбурны  Урлагийн их сургуульд суралцдаг граффити уран бүтээлч Х.Хоснаран буюу Хиско юм.

Тэрбээр энэ удаагийн бүтээлдээ модель Т.Туяамаа­гаар төлөөлүүлэн халх монгол эмэгтэйн гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон байна. Хиско үүнээс өмнө "Киви” хамтлагийн дуучин Укаг монгол хатны дүрээр, мөн Чингис хаан, монгол баатар, монгол хатдын граффити зургийг Австралийн гудамжны хананууд дээр мөнхөлж байсан билээ. Мөн тэр Австралийн хамгийн том хоёр хот болох Мельбурн, Сиднейд гурван удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан юм.

Үндэсний шуудан сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>