Нийгмийн ажилтнууд ёс зүйн сургалтад хамрагдав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооноос нутгийн захиргааны байгууллага дахь Төрийн албан хаагчдад ёс зүйн мэдлэг олгох, харилцааны чадварыг дээшлүүлэх зорилготой сургалтыг амжилттай зохион байгуулав.
Сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн багш Н.Цолмонтуяа ‘’Төрийн албан хаагчийн ёс зүй’’ сэдвээр орсон бөгөөд дүүргийн 28 хорооны Нийгмийн ажилтнууд хамрагдсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.