НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД 2018 ОНЫ I УЛИРАЛД 8 УДАА ХУРАЛДАЖ, 26 ТОГТООЛ ГАРГАЖЭЭ

Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх барилгын материалын зах, худалдааны төв /100 айл/-ийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг саналаа боловсруулан, Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэсэн байна.
Нийслэлийн хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг шалгаруулж, холбогдох журмын дагуу шагналыг нийслэлийн хэмжээнд гардуулах ажлыг зохион байгуулав.
Нийслэлийн биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр, Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлөх, Үнэлгээний хороонд иргэний төлөөлөл томилох болон Монголын хүүхдийн ордон, Өргөө амаржих газрын ой тэмдэг зөвшөөрөл олгох зэрэг асуудлыг дахин боловсруулж, нэмэлт өөрчлөлтийг оруулан танилцуулахаар буцаасан байна.
Төлөөлөгчдийн санал, хүсэлт болон эрх шилжүүлсэн тогтоолын дагуу 2017, 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт оруулсан байна.
Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар чөлөөт бүс байгуулах боломжийг судлах Ажлын хэсгийн санал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх /100 айл/ барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах Ажлын хэсгийн танилцуулга зэргийг хэлэлцэн, ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.