Гэрийн нөхцөлд сайрталт, сэвхийг арилгах топ 5 арга

916

Гэрийн нөхцөлд сайрталт, сэвхийг арилгах топ 5 арга

 

Улирлын онцлогоос шалтгаалж нүүрний арьс сайртах, сэвхтэх асуудал тулгардаг. Байгалийн аргаар гэрийн нөхцөлд үүнээс ангижирч болно. Нэг сэвхтсэн бол арилгах тун хэцүү байдаг шүү дээ. Мөн хооллолт өөх тостой зүйл хэт их идэх, нойр дутуу байх, сэтгэл санааны тогтворгүй, стресстэй байдлаас болж сэвхтэж болдгийг санаарай. Үүнээс сэргийлэх эсвэл эдгээр асуудлуудаас салахын тулд та заавал гоо сайханы салон, гоо сайхны бүтээгдэхүүн авч мөнгө санхүү, цаг заваа үрэх хэрэггүй. Харин гэрийн нөхцөлд цаг гаргаж эдгээр байгалийн гаралтай орцуудаар нүүрэндээ иллэг, арчилгаа хийж болно. Байгалийн гаралтай эдгээр орцуудыг тогтмол хэрэглэвэл илүү үр дүнтэй гэдгийг санаарай.


Үүнд:


1. Тараг ба сүү - Өтгөн тараг эсвэл сүүг гүн цэвэрлэсэн нүүрэндээ түрхэнэ. Ялангуяа сайртай, сэвхтэй хэсгээр түрэхээв хаттал нь хүлээнэ. Ойролцоогоор 5-10 минут хатна. Ингээд хатсаны дараа усаар угаалгүйгээр нүүр цэвэрлэгч чийгтэй алчуур, хөвөн зэргээр арчиж авна. Үүний дараа чийгшүүлэгч түрхээрэй. Энэ нь сэвх, нөсөө толбыг арилгаж цайруулах үр дүнтэй.



2. Нимбэгний шүүс - Бас нэгэн үр дүнтэй арга бол энэ. Нимбэгний шүүсийг шахаад хурууныхаа өндгөөр сэвхтэй хэсэгт түрхэж зөөлөн илж массажлах маягаар 10 минут болно. Үүний дараа бүлээн усаар угаана. Мөн тэжээлийн тос түрхээрэй. Энэ нь доторсон сэвхний хар толбыг сайтар арилгах үр дүнтэй бөгөөд өглөө орой гэхчилэн өдөрт 2 удаа хэрэглэвэл сайн. 



3. Зөгийн бал - Сайн чанарын органик зөгийн балыг сонгож сэвхтэй, сайртай хэсэгт түрхэнэ. Эсвэл нүүрнийхээ бүхий л хэсэгт түрхэж маск тавьсан ч болно. Ингээд 15-20 минут болгоод бүлээн усаар угаана. Мөн тарагтай хольж хутгаад маск тавьсан ч болно. Зөгийн бал нь гоо сайханд онцгой ач тустай бөгөөд хөгшрөлтийг удаашруулдаг.



Өргөст хэмх- Цайруулах, зөөлрүүлэх, тэжээл өгөх ач тустай. Өргөст хэмхний шүүсийг шахаад нүүрэндээ түрхэж массажлаад хатхаар нь бүлээн усаар угааж болно. Эсвэл хэрчээд хэрчим бүрийг нүүрэндээ нааж 20-25 минут маск тавьж болно.



5. Улаан сонгино - Сэвх, нөсөө толбо арилгах бас нэгэн гайхалтай зүйл бол улаан сонгино. Улаан сонгиныг зузаан хэрчиж сэвхтэй хэсэгт тавиад 20-25 минут болгоно. Эсвэл шүүсийг шахаж аваад сэвхтэй хэсэгт түрхээд хатаагаарай. Үүний дараа бүлээн усаар угаана. Энэхүү аргыг өдөрт 2 удаа хэрэглэнэ. Нүдруу сонгины ааг орж нулимс асгарахаас сэргийлж нүдээ аниастай байгаарай.



Дээрх орцууд нь байгалийн гаралтай учраас сэвхний бор толбо бүдгэрч арилтал хүссэн хугацаагаар хэрэглэж болно. Ганц сэвх, сайр арилахаас гадна цайвар, толигор, цэвэрхэн арьстай болсон байх болно. Мөн дээрх аргуудаас 2 аргыг сонгон хослуулан нүүр арчилгаандаа хэрэглэж болно. Ингээд танд амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>