У.Хүрэлсүх: Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн

771

У.Хүрэлсүх: Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2018.6.28./ үдшийн 23:00 цаг хүртэл хуралдлаа. Учир нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн "60 тэрбум”-ын асуудлаар Нээлттэй сонсгол зохион байгуулахыг өчигдөр 19 гишүүн дэмжсэн. Ингэснээр Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ талаарх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.

Бүтэн 5-6 цаг хуралдсаны эцэст МАН-ын бүлгийнхэн уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин энэ хуралдааны үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр "…Би хувьсгал хийх гэж гарч ирсэн. Гэвч намын эв нэгдлийг бодоод нэг жил дуугүй явлаа. Одоо цаашид "60 тэрбум”-ыг өмөөрч чадахгүй. Энхболд оо, чи ёс зүйн хариуцлага хүлээгээд ажлаа өг. Наад бичлэг чинь үнэн. Өнөөдөр шударга ёсыг тогтооход хамгийн их саад болж байгаа газар АТГ өөрөө болоод байна. Буруутныг хаацайлж байгаа. АТГ-ын даргыг ч өөрчилнө. Ингэлээ гээд та нар намайг огцруулбал огцруулна биз. Намынхандаа хандаж Онц их хурал зарлана. Ард түмэндээ хандаж дэмжлэг хүснэ” гэсэн байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн үгийн хариуд "…Би ажлаа зүгээр өгчихгүй ээ” гэжээ.

Эндээс үзвэл "60 тэрбум”-аар Нээлттэй сонсогол явуулах асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэж шийдэхээр болсон байна. Мөн МАН-ын дарга нь "60 тэрбум”-ын бичлэгийг үнэн гэж үздэгээ, үүний эсрэг ажиллахаа УИХ дахь намынхаа бүлгийн хурал дээр ийн мэдэгдсэн байна. Нөгөөдүүл нь ч зүгээр суухгүй шүү гээд хэлчихэж. Ингэхээр эрх баригчдын хооронд баяр наадам хүртэл "60 тэрбум”-ыг тойрсон маш ширүүн тулаан үргэлжлэх нь тодорхой боллоо гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>