Үйлчлүүлэгчдийнхээ үсээр алдартнуудын үсээр алдартнуудын хөрөг "зурдаг" чадварлаг үсчин
Зураг дээр дарж үзнэ үү.
АНУ-ын Сан Антонио хотын үсчин Роб Феррел үйлчлүүлэгчдийнхээ толгой дээр лого, дизайн, тэр ч бүү хэл алдартнуудын хөрөг зурж чадна. Тэрээр өөрийн "Original Barbershop" салондоо өдөр бүр ийм гайхалтай үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгодог. Ер бусын авьяастай Феррел найман жилийн өмнөөс ийм бизнес эрхлэх болсон байна. Феррел үсчний хавчаар, өөлөгч, хутга, өнгийн зовхины харандаа зэрэг энгийн багажуудыг ашигладаг. Ингээд 35-40 минутын дотор таны үсэн дээрх хөрөг бэлэн болох болно.
Б.Мөнхтуяа