Багш нар цалингаа нэмүүлэх хүртэл ажил хаяна гэв


- 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, БШУ-ы салбарын ажиллагсдын үндсэн цалинг 15 хувиар 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэх,
- 2018 оны улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56,6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс олгох
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс БШУ-ы салбарын ажилтнуудын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
- Ажил хаялтад оролцсон нийт багш, ажилтнуудын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлага багтжээ.
