АНУ "соёлжоогүй" орнуудыг шийтгэх эрхтэй хэмээн үзэж байна

609

Америкийн засаг захиргаа "соёлжоогүй” орнуудыг цээрлүүлэх эрхтэй гэж АНУ-ын эрчим хүчний сайд Рик Перри мэдэгджээ. Тэрээр Оросын сайд Александр Новактай уулзсаныхаа дараа ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.

АНУ Ираны нефтийн экспортод хориг тавихаар оролдож, үүний сацуу эрчим хүчийг гурав дахь орнуудад даралт шахалт үзүүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн Орос улсыг шүүмжилж байгааг тэр тайлбарлахдаа, "Дэлхийн хамтын нийгэмлэгийн соёлжсон гишүүн шиг байж чадахгүй байгаа орнуудыг цээрлүүлэх болно гэсэн дохиог АНУ эдгээр оронд өгөх эрхтэй. Ингэх өч төчнөөн арга бий. Эрчим хүчний салбар нь эдгээрийн нэг юм” гэж мэдэгдсэн байна.

Америкийн засаг захиргаа Оросын эрчим хүчний салбарын эсрэг, түүнчилэн хий дамжуулах "Умардын урсгал-2” хоолой тавих төслийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг Перри өнгөрсөн пүрэв гарагт хэлжээ.

Британийн Солсбери хотод мэдрэл саажуулдаг "Новичок” бодис хэрэглэсэнтэй холбогдуулан АНУ Оросын эсрэг "маш хатуу” хоёр дахь багц хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг түрүүнд нь мэдээлсэн юм.

 



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>