Коланы оронд тараг сонгох нь эрүүл сонголт биш

717

Коланы оронд тараг сонгох нь эрүүл сонголт биш

 

Ихэнх хүмүүс кока коланд сахарын агууламж хамгийн өндөр байдаг гэж боддог нь эндүүрэл аж. Хүүхдүүдийн идэх дуртай йогурт тарганд хийжүүлсэн ундаанаас илүү сахарын агууламжтай  юм байна. Хэрэв та ундааны оронд тараг худалдан авснаар эрүүл сонголт хийлээ гэж бодвол энэ нь буруу юм. Хүмүүс судалгааны үр дүнг хараад итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ энэ бол яалтачгүй үнэн тоо баримт ” хэмээн Их Британийн Лийдс Их Сургуулийн эрдэмтэн хэлсэн байна. Их Британы дэлгүүрүүдээр зарагдаж байгаа 900 орчим тарганд судалгаа хийж үзэхэд Хүмүүс судалгааны үр дүнг хараад итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ энэ бол яалтачгүй үнэн тоо баримт ” хэмээн Их Британийн Лийдс Их Сургуулийн эрдэмтэн хэлсэн байна. Их Британы дэлгүүрүүдээр зарагдаж байгаа 900 орчим тарганд судалгаа явуулахад итгэмээргүй дүн гарчээ. Грек маягаар бүрсэн органик тарагнаас бусад бүх төрлийн тарагны сахарын агууламж хийжүүлсэн ундаанаас их буюу дунджаар 100гр тараг тутамд 16,4гр сахар агуулагдагдаж байжээ.

Бага насны хүүхдүүдэд зориулсан жижиг савтай тараг 100гр тутамд 10,8 гр буюу хоёр дөрвөлжин ёотонтой дүйцэхүйц сахар агуулдаг. Харин 100гр кола ундаанд 9гр сахар агуулагддаг байна. Гэрийн нөхцөлд бүрсэн тараг ч мөн адил бага хэмжээний сахартай байдаг гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>