САХАР БИЕД ЯАГААД МУУ НӨЛӨӨТЭЙ ВЭ
Хүмүүс сахарын хор уршигыг мэдсээр байж үл тоомсорлодог. Зул сарын баяраар хүн болгон чихэр ихтэй бүтээгдэхүүн идэж таргалдаг байна. Иймээс зул сарын баярыг таргалуулдаг өдөр хэмээдэг ажээ. 12 дугаар сарын 25-нд буюу Зул сарын баяраар Өрнөдийн эмэгтэйчүүд бүр 6000 калор агуулсан бүтээгдэхүүн иддэг байна. Энэ нь ойролцоогоор хоёр кг жин нэмж байна гэсэн үг юм. Зул сарын баяраар хүн болгон шоколад, цөцгийн тос, бялуу зэрэг амттангуудаар ширээгээ засдаг билээ. Гэвч эдгээр бүтээгдэхүүнд сахар их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь хүмүүсийн таргалах шалтгаан болдог гэдгийг эрдэмтэд сануулсаар байдаг.
Сахар нь чихрийн шижин, зүрхний шигдээс,судасны хатуурал, таргалалтын үндсэн шалтгаан болдгийг олон жилийн судалгаагаартогтоожээ. Биен дэх сахарын хэмжээ хэтэрснээс таргалалт үүсдэг. Харин таргалалт нь бүх өвчний эх үндэс болдог байна. Иймээс бид аль болох сахар хэрэглэхээс татгалзах ёстой.
Сахарын архаг өвчтэй хүмүүс байнгын өөх тостой, илчлэг ихтэй хоол иддэг байна. Ингэснээр биен дэх сахарын хэмжээ нь байх ёстой хэмжээнээсээ олон дахин ихэсдэг. Ийнхүү тэд амиа алдахад ч хүрдэг ажээ.Үүнээс сэргийлэхийн тулд өдөрт идэх хоолоо багасгаж, аль болох өөх тос, сахар багатай, эрүүл хүнс хэрэглэх ёстойг мэргэжилтнүүд анхааруулж байна.
БНХАУ-ын нийт насанд хүрэгчдийн 11.6 хувийг чихрийн шижинтэй хүмүүс эзэлдэг гэдгийг судалгаагаар тогтоосон. Голланд, Унгар, Бельгичүүд өдөрт 25 граммаас хэтрэхгүй сахар идэх нь байж болох хэрэг хэмээн үздэг байна.
Сахар нь газрын самрын тос, сүмс, кетчуп, талх, ундаа зэрэгт хамгийн ихээр агуулагддаг. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага чихэртэй ундаан дээр албан татвар ноогдуулах санаачлагыг гарган хэрэгжүүлж байгаа аж. Мексик, Филадельфи, Сан Франциска гэх мэт орнууд дээрх санаачлагыг дэмжин ажиллаж байна.
УЛС ОРНУУДЫН САХАРЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ