Загвар өмсөгчийг Конгрессын байранд саатуулжээ

679

 

 

 

Загвар өмсөгчийг Конгрессын байранд саатуулжээ

 

АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан хэдэн зуун жагсагчийг Конгрессын Сенатын байранд баривчлан саатуулжээ. Жагсагчдын дотор Америкийн загвар өмсөгч Эмили Ратаковски, жүжигчин Эми Шумер нар байжээ. Энэ тухай "The Hill” сонин мэдээлэв.

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Бретт Каваног АНУ-ын Дээд шүүхийн шүүгчиийн албан тушаалд томилогдож магадгүй байгааг эсэргүүцсэн хэдэн зуун хүн Конгрессын ордны гадаа цугларчээ.

"Хууль бусаар жагсаал цуглаан явуулсан 293 хүнийг баривчлан саатуулсан. Нийслэлийн хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөнтэй холбогдуулан жагсаал, цуглаан зохион байгуулахад холбогдсон бүх хүнийг буруутгаж байна. Конгрессын ордны байранд жагсаал цуглаан хийхийг хориглодог. Жагсаал цуглаанд оролцогчдын холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа бүгдийг нь тараасан” гэж Конгрессын ордны цагдаагийн хэвлэлийн албаны дарга Ева Малецки ярьжээ.

Кристин Блейзи Форд гэгч бүсгүй Каваног бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгажээ. 1980-аад оны үед Мэрилэнд муж улс дахь хувийн сууцдаа хийж байсан үдэшлэгийн үеэр бүсгүйг дотно харьцаанд орохыг албадсан гэж Форд мэдэгдээд байгаа бол Кавано энэ бүх мэдэгдлийг няцаагаад байгаа аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>