Т.Оюун-Эрдэнэ залуучуудын олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ Спорт 15-10-2018, 09:52 758 Хуваалцах "Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр Аргентиний нийслэлд Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн) медалийг авчираад зогсохгүй чөлөөт бөхийнхөнөөс залуучуудын олимпоос дараалан медаль хүртсэн амжилтыг үргэлжлүүлэв. Чөлөөт бөхийн тамирчдаас Б.Батцэцэг "Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн "Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байсан бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн болов. Мөн энэ нь чөлөөт бөх төдийгүй Монголын тамирчдаас залуучуудын олимпийн наадмаас хүртсэн анхны хүрэл медаль болж байна. Тэрбээр Буэнос-Айресийн дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румыний Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар шагналын тавцанд зогссон юм. 758 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 27-09-2018, 10:44 Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ… 24-09-2018, 11:52 Д.Сумъяа ДАШТ-аас гурав дахь мэдалиа хүртсэн анхны тамирчин боллоо… 21-09-2018, 09:18 Б.Халиунаа залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ… 8-10-2016, 16:49 ЧӨЛӨӨТ БӨХИЙН АХМАДЫН ДАШТ-ЭЭС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ… 5-09-2016, 09:20 Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.