УИХ-ын гишүүн Л.Болд та зэвсгийн наймаагаа хуулийн байгууллагаар шалгуулсан уу

38

 

УИХ-ын гишүүн Л.Болд та зэвсгийн наймаагаа хуулийн байгууллагаар шалгуулсан уу

 

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах үед УИХ-ын гишүүн Л.Болд Улсын Ерөнхий прокуороос оруулж ирсэн саналыг улайран дэмжиж,улмаар оюутнуудыг хувьсгалд уриалав.

Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан гэлтгүй хууль, хяналтынхан нийтээрээ улстөрийн нөлөөнд автаж, уршигт нь хэдэн жил дамнасан хэргүүд шалгагдаж, шийдэгдэхгүй олны дургуйцлийг төрүүлсээр байгаа. Чуулган дээр УИХ-ын гишүүдийн асуусанчлан хэдэн жил яригдаж буй Хөгжлийн банкны хэргийг шийдэхгүй байж, УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг яасан хурдан оруулж ирэв ээ? Чухам энэ асуултнаас шударга ёсны үнэлэмж зөвхөн улстөрчдийн хүрээнд биш,шүүх,прокурорын байгууллагад ч унасан нь уншигдана.

УИХ-ын гишүүн Л.Болд үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ түүнд Ерөнхий прокурорыг өмөөрч,УИХ-ын бусад гишүүд рүүгээ дайрах нэг шалтгаан байх шиг.Тэр нь юу байж болох вэ?

Л.Болд гишүүний хувьд банктай,өмч хөрөнгө ихтэй баян улстөрчдийн нэг. Тэрбээр анх Германаас хөрөнгө оруулж, "Голомт” банкийг байгуулсан гэдэг ч тус банкийг тойрсон асуудлууд тун но-той. Ямар сайндаа л хамт банк байгуулсан хоёртойгоо учраа олохгүй салж, "Богд” хэмээх банкийг байгуулаад ажиллуулж байна. "Амташсан учраас л банкнаас  салахгүй байн” гэлцдэг. Батлан хамгаалахын сайд байхдаа орооцолдсон асуудлууд нь одоо ч түүнээс  салаагүй байна.

Хамгийн том жишээ. БНСУ-д Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг томилох үед байнгын хорооны хуралдаан дээр Б.Хурц "УИХ-ын гишүүн Л.Болд та өмнө нь Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа АТГ-т хэд хэдэн асуудлаар шалгагдсан. Та Хойд Солонгост зэвсэг нийлүүлэх гэж байгаад баригдсан.

Тэр шахаанаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, 300 мянган ам.доллар Хойд Солонгосоос нэхэмжилсэн тухай бичиг ирсэн. Таниас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан, нэг генерал шоронд хоригдсон. Таны найзын компани Батлан хамгаалах яамны хэд хэдэн барилга, байгууламж барих тендерт шалгарсан асуудлаар шалгагдаж байсан. Өөр зүйлс ч байна. Би ярих уу, яах уу…?” хэмээн хэлж байсныг хүмүүс мартаагүй.

Л.Болд уг асуудалд ихэд эмзэглэж, гүтгүүлсэн учир хууль,хяналтын байгууллагаар шалгуулна гэж мэдэгдсэн ч одоо болтол таг. Тиймээс шударга ёсыг тогтооход цучил нэмж, өөрөө өөрийгөө шалгуулах яасан бэ? Гэж түүнээс асуумаар байна. Магадгүй өнгөрсөн хугацаанд удаа дараа УИХ-ын гишүүн байхдаа шударга ёсыг хэрхэн тогтоов? Гэж түүнээс оюутан залуус асууж ч болно шүү дээ.

Харин  энэ бичвэрийнхээ төгсгөлд дахин асуучихья.УИХ-ын гишүүн Л.Болд та зэвсгийн наймаагаа шалгуулсан уу? Арай прокурорын байгууллага аргалж өгсөн учраас өмөөрөөд байгаа юм биш биз? Бид бүгдээрээ хардах эрхтэй.

С.Гэрэл

zaluu.com


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.