Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

797

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

 

Энэ өдөр Монгол улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол улс гэх тунхаглалаа баталсны Их түүхт 94 жилийн ой тохиож буй. Их түүхт баярын энэ өдрөөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслолоо.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд болон дэмжигчид, иргэдийн төлөөлөл нар оролцсон юм.

Энэхүү түүхт өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон өнгөрүүлж ирсэн уламжлалтай ч 2012 оноос эхлэн "тэмдэглэлт өдрийн” төвшинд өнгөрөөх болсон билээ.

Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>