Говь-Алтайн засаг ноён С.Гансэлэм шинэ “МАНАН” бий болгожээ

142

Говь-Алтайн засаг ноён С.Гансэлэм шинэ “МАНАН” бий болгожээ

 

2016 оны орон нутгийн сонгуулиар Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН, АН ойролцоо суудал авч, нэг бие даагч төлөөлөгчөөр сонгогдсноор хэн эрх барих эсэхийг бие даагч шийдэж байсан. Харин тухайн бие даагч МАН-ыг дэмжин шагналын суудал болох Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын сэнтийд тухлаж байсан удаатай.
Тэгвэл саяхан Алтайн улс төр хурцдаж засаг ноёнг суудлаас нь буулгах тэмцэл өрнөж, үүний үр дүн засаг ноёнг бус ИТХ-ын даргыг суудлаас нь буулгаснаар дуусгавар болсон байдаг. Аймгийн МАН-ын даргыг "мөргөж” засаг ноён болсон С.Гансэлэм ийн өрнөсөн ИТХ-ын  хуралдааны үеэр өөрийг нь суудлаас нь буулгах асуудал үүсэхэд хэдийнэ тохироогоо хийгээд амжиж өөрсдийн намын нөхдөөсөө дэмжлэх авах бус АН-тай тохироо хийж суудалдаа хэвээр үлджээ. Харин тус тохирооны үр дүнд Л.Батжаргал гэх эрхэм ИТХ-ын дарга болсон аж.  
Нутгаа хөгжүүлье гэсэн сэтгэлгүй хүн Алтай нутгийг удирдаж байгаагаас болж сүүлийн жилүүдэд Говь-Алтай аймаг хөгжлийн статистик үзүүлэлтээр 21 аймгаас сүүл мушгиад удаж буй. Төр нь дээрээ хөлөө олохгүй МАНАН-гийн бүлэглэлээс салах тэмцлүүд өрнөж буй энэ цаг дор Алтай нутагт харин шинэ МАНАН-гийн бүлэглэл бий болсон байх юм.
Тэгвэл тэд шинэ МАНАН-гийнхаа орон зайг хүчирхэгжүүлэхийн тулд тус аймгийн салбарын дарга нарыг үндэслэлгүйгээр халж эхэлсэн байна. Тухайлбал 2019 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхлэхээс урьтаж оны босгон дээр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-нд тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Гэтэл тус даргыг чөлөөлөхдөө мэдэгдээгүйн дээр тус газрын дарга 2019 оны 01 сарын 02 өдөр ажилдаа ирээд чөлөөлөгдснөө мэдсэн байх юм.
Өөрөөр хэлбэл Говь-Алтай аймагт улс төрийн бужигнаан шинэ МАНАН-гаар үргэлжилж, С.Гансэлэмийн "хууль бус” ноёрхол ноёлож эхэлсэн бололтой.
govialtai.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.