Австрали Хятадын нүүрсний орон зайг Зүүн өмнөд азийн орнуудаар нөхнө

853

Австрали Хятадын нүүрсний орон зайг Зүүн өмнөд азийн орнуудаар нөхнө

 

Австрали бол нүүрс олборлолтоороо Хятад, АНУ, Энэтхэгийн дараа орох дөрөв дэх томоохон олборлогч улс. . Нүүрсээ “Queensland”, “New South Wales”, “Victoria” зэрэг мужаас олборлодог бөгөөд 88 хувийг нь экспортолж, үлдсэнийг нь дотооддоо эрчим хүч гаргахад ашигладаг. Нүүрсний экспорт, хөрөнгө оруулалт нь газар зүйн байршлын хувьд Азийн ихэнх зах зээлд ойрхон байршилтай нь тус улсын хувьд том давуу тал болдог.  юм. Энэ утгаараа Монгол Улсын өрсөлдөгч гэж хэлж болно. Ерөнхийдөө эрчим хүчний нүүрснийхээ дийлэнх хувийг Зүүн өмнөд Азийн орнуудад экспортолдог. “Coal Australia”, “Anglo American”, “BHP Billiton”, “Rio Tinto”, “Xstrata”, “Peabody”, “Jellinbah Group” зэрэг хэдхэн олборлогч нүүрсний нөөцийн дийлэнхийг нь эзэмшдэг.

. Түүнчлэн муж тус бүрийн орон нутгийн Засгийн газар өөр өөрийн муж дахь уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлж зохицуулалт хийдэг. Харин дээрх хэдэн компани дээр нэмэгдээд сүүлийн жилүүдэд Хятадын компаниуд Австралийн нүүрсний зах зээлийг сонирхож эхлээд буй. Тухайлбал, БНХАУ-ын төрийн өмчит нүүрсний “Шинхуа” компани Австралийн “New South Wales” мужийн Ганеда хотоос 40 орчим км зайд орших “Watermark” нүүрсний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад ялагч болсон. Төсөл нь 1.6 тэрбум авст.долларын өртөгтэй, 600 хүнийг ажлын байраар хангах, жилд 10 сая тонн хүрэн нүүрс олборлох хүчин чадлаар 30 жил үргэлжлэхээр тооцоо хийсэн. Гэвч уурхайн ашиглалтын эцсийн тусгай зөвшөөрлийг Австралийн Засгийн газраас бүрэн эцэслэн олгоогүй байгаа.

Австралид нүүрсний экспортын үйл ажиллагааг есөн гол боомт зуучлан гаргадаг. Тэдгээр нь “Queensland”, “New South Wales” мужид байршилтай. . “Бүс нутгийн дэд бүтцийн сан”-гаас нь уул уурхайн салбарт зориулж зургаан тэрбум авст. доллар, хувийн хэвшлээс 9.75 тэрбум авст.долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцээ сайжруулахад 2015 онд зарцуулжээ. Тус улсын “The New Acland” нүүрсний уурхай тээвэрлэлтийн хувьд олон төрлийн зам ашигладаг. Тодруулбал, даац хэтрүүлэхгүйгээр машин бүрт тэгш ачилт хийн 18 километрт тээвэрлэн галт тэрэгний буудалд хүргэснээр Брисбен хот руу тээвэрлэж, эндээсээ усан онгоцоор гадаад руу гаргадаг. Австралийн хувьд далайн тээврээр тээвэрлэж буй коксжих нүүрсний экспортоороо дэлхийд тэргүүлдэгийн гол үзүүлэлт бол тээвэрлэлтийн асуудлыг оновчтой зөв шийдсэнийх юм. Нүүрс олборлодог муж бүр далайн боомттой бөгөөд тус бүрийг төмөр замаар холбожээ.

Засгийн газраас нь төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах нийт 32 компанитай гэрээ байгуулж таван жилийн хугацаанд төмөр зам ашиглах эрх олгох замаар ашигтай ажиллах хувилбарыг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар жил бүр компаниудаас төмөр зам засах төлбөрийг гаргуулах боломж бүрджээ. Өнгөрсөн . Тус улсын нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн .

Шинжээчдийн үзэж байгаагаар, Австралийн коксжих нүүрсний экспорт жилд 1.5 хувиар өссөөр 2018-2019 он гэхэд 200 сая тоннд хүрэхээр байгаа

Энэ нь өнгөрсөн 2016 оны нүүрсний экспортын үнийн дүнгээс даруй 35 хувиар давсан байна. Тус улсын нүүрсний экспорт 2011 оны нүүрсний зах зээлийн үсрэнгүй өсөлттэй байсан жил 46.7 тэрбум ам.доллартай тэнцэж дээд амжилт тогтоож байсан бол 2017 оныг Австралийн нүүрсний салбарынхан мөн л өсөлтөөр үдэж чаджээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, Австралийн коксжих нүүрсний экспорт жилд 1.5 хувиар өссөөр 2018-2019 он гэхэд 200 сая тоннд хүрэхээр байгаа юм. Харин эрчим хүчний нүүрсний экспорт жилд дунджаар дөрвөн хувийн өсөлттэй байж 240 сая тонн болно гэх төсөөлөл гарсан. Түүнчлэн 2019-2021 онд 29 сая тонноор нэмэгдэнэ гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид таамаглаж байна. Үүнд, “Peabody Energy”-ийн “Goonyella” уурхай, “Qcoal”-ийн “Byerwen” уурхай, “Pembroke”-ийн “Olive Dows” уурхайн олборлолт голлон нөлөөлөх юм байна. 

ХЯТАД НҮҮРСНИЙ ИМПОРТОО БУУРУУЛАХАД АВСТРАЛИД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ

 билээ. Үүнээс шалтгаалаад өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Австралид нүүрсний ханш 30 гаруй хувиар унасан байна. Хятад он дуустал бүх портоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргасан. Учир нь 2017 онд импортоор авсан нүүрсний хэмжээгээ давуулахгүй байхаар төлөвлөсөн бөгөөд он гарахаас 40-өөд хоногийн өмнө төлөвлөгөө биелсэн учраас ийнхүү импортоо зогсоожээ. Тодорхойгүй байдал ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилж болзошгүйг ажиглагчид онцолж байна.

Сүүлийн жилүүдэд Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн 50 орчим хувийг Австралийн нүүрс эзэлж байгаа бөгөөд үлдсэнийг нь Монгол, Канад, ОХУ, Индонез зэрэг улс нийлүүлж байгаа. . Хэдийгээр БНХАУ нүүрсний импортоо зогсоогоод байгаа ч тус улсын нүүрсний худалдан авалт өнгөрсөн онд 20 орчим хувиар өссөн гэдгийг “BHP” судалгааны байгууллага онцолжээ. “New South Wales” мужийн Ашигт малтмалын зөвлөлийн гүйцэтгэх захирал ” гэдгийг нэгэн ярилцлагадаа онцолжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш БНХАУ Австралиас нүүрс импортлохоо зогсоо гоод буй ч Япон тэргүүтэй Азийн орнуудын нүүрсний эрэлт тогтвортойгоор өссөөр байгаа учраас Австралийн нүүрсний зах зээлд огцом өөрчлөлт ороогүй гэдгийг албаныхан мэдээлж байна.

Гэхдээ Хятадын хувьд нүүрсний импортыг хязгаарлах болсон нь шинэ зүйл биш юм. Өнгөрсөн оны дол дугаар сараас эхлэн хоёрдугаар ангиллын боомтоор нүүрс импортлохыг бүрэн хориглох болсон билээ. Үүний зэрэгцээ Хятадын нүүрсний үндэсний ассоциаци нүүрсний импортын квотыг багас гах талаар тус улсын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороонд хүсэлт тавьсан байж магад гүйг хэвлэлүүд онцолж байна. Тиймээс энэ оноос эхлэн нүүрсний импортын квотыг багасгасан байдлаар тогтоож болзошгүй байгаа юм. Мэдээж, .

Хэдийгээр БНХАУ нүүрсний импортоо зогсоосон нь Австралийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж буй ч Хятад Австралиас түүхий эдийн хувьд ихээхэн хамааралтай гэдэг нь үнэн. Австралийн хувьд Монгол шиг цор ганц зах зээлээс хамааралтай биш учраас асуудлаа зохицуулах талд хавьгүй илүү давуу талтай. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард Япон Улс руу 7.1 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс бараг 15 хувиар илүү байгаа юм. Ерөнхийдөө Австралийн талаас Хятад бол Ази тивийн цор нүүрсний хамгийн том худалдан авагч биш гэсэн байр суурьнаас хандаж, Азидаа нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлдэг бусад орон руу экспортлох коксжих нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхэд анхаарч эхлээд буй талаар гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.  юм.

Тус улсын “Queensland”, муж 2016 онд нүүрсний экспортоос 21.5 тэрбум ам.долларын орлого олсноос 1.6 тэрбум ам.долларын рояалтыг төвлөрүүлсэн төдийгүй шинэ хөрөнгө оруулалт тутмын 40 хувь нь уул уурхайн салбарт төвлөрч буйг албаныхан тодотгосон. Дэлхийн зах зээлд нүүрсний экспортоороо ийнхүү том байр суурь эзэлж буй Австрали Улсын гол нууц нь зөв бодлого бөгөөд үүний зэрэгцээ улс төржилт бага байснаараа уул уурхайгаа хөгжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлсэн гэдгийг салбарынхан нь онцолсоор байгаа юм.

Эх сурвалж: https://www. abc.net.au/news/2018-11-01/ coal-report-warns-of-grimfuture-for-australian-thermalcoal/10452456

Ц.Даваасамбуу

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>