ХЭНТИЙН АЙМАГТ ХУРДАН МОРЬ УНАСАН ХҮҮХЭД ХОЁР ГАРАА ХӨЛДӨӨЖЭЭ

14

ХЭНТИЙН АЙМАГТ ХУРДАН МОРЬ УНАСАН ХҮҮХЭД ХОЁР ГАРАА ХӨЛДӨӨЖЭЭ

 

Хүйтний улиралд хурданг морь уралдуулахыг хориглосон байгаа. Мөн ХЭҮК-оос жил бүр зөвлөмж, шаардлага гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтан явуулдаг. Гэвч хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, орон нутагт нууцаар морь уралдуулсан  байна..

Тодруулбал, арваад хоногийн өмнө Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд долоон настай хүүхэд хурдны морь унаж байгаад чих, хамар, хоёр гараа хөлдөөсөн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ мэдээллийг уяачид нуун дарагдуулж байгаа бөгөөд анх мэдээлэл цацсан иргэн рүү утсаар залгаж удаа дараа дарамталжээ.
 

Зэрлэг зугаа буюу адгуусанд донтсон зарим хүмүүс хүйтний улиралд хүүхдээр наадахаа л больчих хэрэгтэй шүү.  




О.Гэрэл
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.