Зэсийн Удоканы ордын уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ

634

Оросын зэсийн хамгийн том Удоканы ордыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр (УБҮ) байгуулах санхүүжилтийн зээлийг шийдвэрлэснээ төсөл хэрэгжүүлэгч “Байкальская горная компания”-ийн Ерөнхий захирал Валерий Казикаев мэдэгдсэн байна.

Тэрбээр “Компани өөрийн хөрөнгөөс уг төсөлд одоогоор 900 орчим сая ам.долларын санхүүжилт хийсэн.  Оросын “Сбербанк”, “Газпромбанк” болон ВЭБ зэрэг гурван том банк нийт 1.45  хүртэлх тэрбум ам.долларын зээлийг Удоканы УБҮ-ийн жилд 12 сая тонн хүдэр боловсруулах эхний модулийн санхүүжилтэд олгохоор шийдвэрлэлээ” хэмээн онцолжээ. 

УБҮ-ийг байгуулах талбайг бэлтгэх, барилгад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг ирэх долдугаар сард эхлүүлэхээр “Байкальская горная компания” төлөвлөсөн байна. Удоканы УБҮ-ийн эхний модулийг 2021 онд ашиглалтад оруулж, үйлдвэрийг 2022 онд бүрэн хүчин чадалд (12 сая тонн хүдэр боловсруулах) хүргэхээр тооцоолж буй. Бүтээн байгуулалтад нийт 2.1 тэрбум ам.доллар зарцуулах ажээ.

Удоканы УБҮ нь бүрэн хүчин чадлаараа жилд 48 сая тонн хүдэр боловсруулж, 747 мянган тонн зэс, 277 мянган тонн мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэх бөгөөд төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан байна. 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>