Д.Эрдэнэбилэгийг хорьж, Ц.Пүрэвтүвшинг АТГ руу авч явлаа

628

Өнөөдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчиллагаа явуулж байцаалт авсан.

Тэднийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар шалгаж, ийнхүү байцаалт авч байгаа аж. Эрүүгийнхэн нийт хоёр цаг байцаасны эцэст Ц.Пүрэвтүвшинг АТГ руу авч явлаа. Харин Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг цагдан хорьсон аж. Одоогоор Эрүүгийн цагдаагийн Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөгчид О.Орхоноос байцаалт авсан хэвээр байна.

Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс яг одоо хуулийнхан тайлбар авч байна. Байцаалт явуулсаны дараа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх цагдан хорих руу авч явах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>