Нүүрс тээвэрлэгч 14,000 жолоочийн амь нас, эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сайд, агентлагийн дарга, аймаг, сумын Засаг дарга, банкны удирдлага, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энэржи Ресурс” зэрэг компаний захирал болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзав.