Халдвар илрүүлэх шинжилгээнд нэг сая хүнийг хамруулна

816

 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ онд нэг сая хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болжээ. Тус ажлын хүрээнд эрүүл мэндийн даатгалын сангаас  32.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр тэрбум төгрөгийг нь зарцуулсан байна.

Энэ  онд эрүүл мэндийн салбарынхан элэгний “D” вирусын эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт  тавиад байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн онд “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт  695 мянган хүн хамруулахаас 510 мянган хүнийг шинжилсэн байна. Ирэх 2020 он гэхэд 2.2 сая иргэнийг хепатитийн “В”, “С” вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд  бүрэн хамруулах зорилт тавьжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>