Трампын мэдэгдлийн улмаас АНУ-тай хийж буй хэлэлцээгээ цуцалж магадгүй

593

Трампын мэдэгдлийн улмаас АНУ-тай хийж буй хэлэлцээгээ цуцалж магадгүй

 

Вашингтон хотод энэ долоо хоногт АНУ-тай хийхээр товлосон худалдаа-эдийн засгийн ээлжит хэлэлцээг цуцлах асуудлыг БНХАУ-ын эрх баригчид судалж байна. Үүний гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж “The Wall Street Journl” сонинд мэдээлжээ.
Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, Трампын хийсэн мэдэгдэл Хятадын эрх баригчдыг ихээхэн гайхшруулсан бөгөөд тэд заналхийлэл, айдас хүйдсийн байдалд хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа аж. Тиймээс Бээжин урьдаас сануулах арга хэмжээний хувиар төлөөлөгчдийнхөө Вашингтонд хийх айлчлалыг цуцлах хувилбарыг судалж байгаа аж.
"Синьхуа" агентлагийн мэдээлснээр, хоёр орны худалдааны хэлэлцээний 10 дахь үе шат тавдугаар сарын 1-нд Бээжин хотод болсон бөгөөд 11 дэх хэлэлцээг энэ долоо хоногт Вашингтонд хийнэ.
Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд оногдуулсан 10 хувийн татварыг тавдугаар сарын 10-наас эхлэн 25 хувьд хүргэж нэмэгдүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт “Twitter” хуудсандаа мэдэгджээ. Үүнээс гадна, Трампын хэлснээр, дахиад 325 тэрбум ам.долларын хятад бараа бүтээгдэхүүн одоогоор татваргүй байгаа боловч удахгүй 25 хувийн татвар ногдуулах аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар 2018 оны 12 дугаар сарын эхээр Аргентинд уулзах үеэрээ гурван сарын дотор хоёр улсын хооронд худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцсон билээ. Урьд нь төлөвлөж байсны дагуу нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэхгүй байхыг зөвшөөрснөө Трамп мэдэгдсэн юм. Худалдааны гэрээ байгуулах хугацаа гуравдугаар сарын 1-нд дууссан боловч АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээ амжилттай болж буйтай холбоотойгоор татварыг нэмэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>