Трампын мэдэгдлийн улмаас АНУ-тай хийж буй хэлэлцээгээ цуцалж магадгүй
Вашингтон хотод энэ долоо хоногт АНУ-тай хийхээр товлосон худалдаа-эдийн засгийн ээлжит хэлэлцээг цуцлах асуудлыг БНХАУ-ын эрх баригчид судалж байна. Үүний гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж “The Wall Street Journl” сонинд мэдээлжээ.