Асгатын болон Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

668

Асгатын болон Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

 

Стратегийн ач холбогдол бүхий мөнгөний ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулжээ. Тус компани “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд шилжиж буй Асгатын болон Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхний ээлжинд хийх юм.

Мөн газрын ховор элементийн геологи хайгуул, ашиглалтын талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нөөц бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиг бүхий Газрын ховор элементийн төслийн нэгжийг байгуулахаар болов. Тус нэгж нь газрын ховор элементийн геологи хайгуул, ашиглалт, боловсруулалтын технологийн талаар нарийвчилсан судалгаа хийх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашгийг тооцох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж ажиллах юм.

П.АНИР
Оллоо.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>