Халх голын 80 жилийн ойгоор Олег Газманов Монголд ирнэ

752

ОХУ-ын Ардын жүжигчин, дуучин  Олег Газманов Халх голын 80 жилийн ойгоор  Монголд ирж, шүтэн бишрэгчидтэйгээ уулзан  уран бүтээлээ толилуулах юм.  Халх голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойтой Олег Газманов намтар түүхээрээ нарийн нандин холбоотой юм байна. Түүний аав Михаил Семёнович Газманов 17 настайдаа Эх орны дайны фронтод явж, Кёнигсбергийг эзлэх тулаанд оролцон “Германы түрэмгийлэгчдийг ялсны төлөө” медаль хүртэж байжээ. 

 


Дайны дараа Монголд цэргийн алба хашиж байлаа. Ээж Зинаида Абрамовна Газманова нь Халх голын дайнд оролцож явсан цэргийн эмч юм. Зинаида Абрамовнаг Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалахад байгуулсан гавьяаг нь үнэлэн “Японыг ялсны төлөө” медалиар шагнажээ. Олег Газманов “Офицеры” дуугаа эх орны дайнд оролцогчдод зориулан дуулдаг бөгөөд Халх голын дайныг байнга дурсдаг нь энэ бүхэнтэй холбоотой аж. 

Ж.Батсайхан 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>