Цахим сэтгүүлчид Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан "Спорт өдөрлөг" зохион байгууллаа

787
Жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг. Манай  Улсын сэтгүүлч, уран бүтээлчид Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байгаа билээ. 
 
Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан эгнээндээ 100 гаруй цахим сэтгүүл зүйн сайтуудыг нэгтгэсэн Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооноос өмнөх жилүүдэд Цахим Сэтгүүл Зүйн форум, хэвлэлийн эрх чөлөө, хуулийн талаарх мэдлэг зэрэг хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсаар ирсэн.
 
Тэгвэл энэ жилийн Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны зүгээс сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд СПОРТ ӨДӨРЛӨГ зохион байгууллаа. 
 
Мөн уг өдөрлөгт СТА, дуучин Батсүх, СТА Д.Батжаргал. Харшийн Баярт, Про старын студийн залуу дуучид зэрэг олон уран бүтээлчид хүрэлцэн очиж ая дуугаа өргөсөн юм. 
 
Эгнээндээ 100 гаруй цахим сэтгүүл зүйн сайт багтаасан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны гишүүдийн дунд Сагсан бөмбөг,  Байт харваа, Шатар, Оюун ухааны тэмцээн, NTN телевизийн нэрэмжит АХА зэрэг 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулжээ. Ингээд дээрх тэмцээнд тэргүүлсэн шилдгүүдийг танилцуулъя.
-Сагсан бөмбөгийн аварга - Zaluu.com, Жиргээ.мн сайтын холимог баг
-Сурын байт харваа- Zaluu.com сайтын Захирал Н.Учралсайхан 
-Шатарын аварга- Amjilt.com сайтын Захирал Ж. Шижир
-Оюуны спортын төрөл1-  Жиргээ.мн сайт н.Тэгшээ
-Оюуны спортын төрөл2-  Amjilt.com Ж. Шижир
-NTN телевизийн нэрэмжит АХА тэмцээн- NTN телевиз, Шуурхай.мн Д.Нэргүй
 
Хэвлэл мэдээлэл хангалттай чөлөөтэй хөгжсөний хэрээр сэтгүүл зүйд үл итгэх байдал ихсэж, иргэдэд хүрэх мэдээлэл үнэн бодит байдлаа алдаж эхэлсэн. Монголын цахим сэтгүүл зүйн салбарын сэтгүүлч уран бүтээлчид үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж, цаашид дээрх байдалд түлхүү анхааран ажиллах болно гэдгээ илэрхийллээ. 
Хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй орчинд зүй зохистой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих талаар санал бодлоо солилцлоо.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>