Си Зиньпиний төрсөн өдөрт зориулж В.Путин мөхөөлдөс бэлэглэжээ

76

Си Зиньпиний төрсөн өдөрт зориулж В.Путин мөхөөлдөс бэлэглэжээ

 

Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын дарга Си Зиньпин 66 нас хүрчээ. 66 насныхаа ойн баярын үеэр Хятадын дарга Тажикистаны нийслэл Душанбе хотод айлчилж CICA-ын бага хуралд оролцож байсан юм. Энэ үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Си Зиньпинийн төрсөн өдөрт зориулж мөхөөлдөс бэлэглэжээ.

Төрийн тэргүүнүүд долоо хоногийн хугацаанд хоёр дахиа уулзаж байгаа нь энэ юм. Үүний өмнөхөн тэд Кыргызстаны нийсэл Бишкек хотод Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцсон байна.

Хятадын дарга хамгийн сайнд анд нөхөр минь хэмээн цохон тэмдэглэж байсан Ерөнхийлөгч Владимир Путины бэлгийг хүлээж авсандаа талархал илэрхийлж, түүнийг Хятадад нэр хүндтэй байдаг гэжээ.

 

 

Энэ сарын эхэнд Си Зиньпин ОХУ-д төрийн хэмжээний айлчлал хийсэн юм. Айлчлалынхаа үеэр Москвагийн амьтны хүрээлэнд хоёр хулсны баавгай бэлэглэж хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болгосон билээ.

 

 

Олон улсын эх сурвалжууд Владимир Путин, Си Зиньпин нар 2013 оноос хойш 30 гаруй удаа уулзсан гэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.