Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа

45

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан MNB WORLD суваг, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг “Монгол Номадик” цогцолборт гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгууллаа. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадаж хотол олныг баясгалаа.

Б.Сонор

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.