Оросын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч хамтарсан хээрийн сургуулилтад оролцохоор Монголд иржээ

34

Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ 2019” хээрийн сургуулилтад оролцохоор ОХУ-ын зэвсэгт хүчний мянга орчим алба хаагч Монгол улсын нутагт орж ирсэн байна.

"Мянга орчим цэрэг, 300 орчим зэвсэг техник наймдугаар сарын 15-нд эхлэх арга хэмжээнд оролцоно” гэж ОХУ-ын армийн дорнод тойргийн командлалаас өнөөдөр мэдээлжээ.

Энэ удаагийн сургуулилтад Оросын талаас Акация 152мм-ийн их бууны өөрөө явагч систем, Град олон пуужин харвагч, Шилка өөрөө явагч агаараас хамгаалах систем, Т-72Б3 танк, БМП-2 явган цэргийн хуягт машин зэрэг зэвсэг техник оролцох юм байна.

Мөн ОХУ-ын Байгалын чанадад байрлаж буй Ми-24, Ми-8АМТШ нисдэг тэрэгнүүд оролцохоор болжээ. Өнгөрсөн оны "Сэлэнгэ” хээрийн сургуулилт ОХУ-ын Буриадад болж, Монголын талаас 1,000 гаруй цэрэг оролцож байсан юм.

Р.Төмөр

Эх сурвалж: ТАСС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.