Японд хүмүүсийн төлбөрийн картын мэдээллийг цээжилж хулгайлдаг кассчин баривчлагджээ

367

Токио хотын дэлгүүрт кассчнаар ажилладаг этгээд үйлчлүүлэгчдийн 1,300 гаруй төлбөрийн картын мэдээллийг зөвхөн ой тогтоолтынхоо чадлаар хулгайлжээ.

Улмаар олж авсан картынхаа мэдээллийг ашиглан онлайн дэлгүүрээс нийт $2,600 орчим үнийн дүнтэй цүнхнүүд худалдаж авах үедээ цагдаа нарт баригдсан байна.

Тэрээр хүмүүсийн картыг уншуулж, төлбөрийг нь авах үедээ картанд бичигдсэн мэдээллийг хараад тогтоож авдаг байжээ. Дараа нь тогтоож авсан мэдээллээ компьютерт бичиж хадгалдаг байсан гэнэ. Түүний зөөврийн компьютерт 1,300 орчим картны мэдээлэл бүхий жагсаалт хадгалагдаж байсныг мөрдөгчид илрүүлсэн байна.

Хурц ой тогтоомжтой кассчныг өнгөрсөн Пүрэв гарагт баривчилж, саатуулжээ. Японы төлбөрийн картны луйврын түүхэнд ой тогтоолтоо ашигласан ховор тохиолдол ийнхүү бүртгэгдэж байна. Тус улсын түүхэнд хамгийн том төлбөрийн картны хулгай 2016 онд гарсан гэдэг. Тухайн үед хэсэг бүлэг этгээдүүд 1,600 хуурамч карт ашиглан Япон даяар байрлах 1,400 гаруй ATM машинаас хоёр цагийн дотор $13 саятай тэнцэх мөнгө хулгайлж байжээ.

Э.Сэмүүн

Эх сурвалж: CNN

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>