Д.Трамп Японы Эзэн хаанд баяр хүргэжээ

523

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хааны сэнтийд заларснаа албан ёсоор тунхагласан Японы Эзэн хаан Нарүхитод баяр хүргэсэн байна. "Рэйва” хэмээх шинэ эрин эхэлж буйг Д.Трамп онцлоод, Америк, Японы ард түмний найрсаг харилцаа урьд байгаагүйгээр хүчирхэгжсэн энэ үед Эзэн хаан сэнтийдээ заларлаа хэмээн хэлжээ.

Токио хотод оршдог хааны ордонд мягмар гарагт болсон төрийн ёслолд АНУ-ыг төлөөлөн Зам тээврийн сайд Элейн Чао оролцжээ. Энэхүү арга хэмжээнд 2000 зочин оролцсоны дунд 190 орчим улс орон, олон улсын байгууллагын 420 гаруй төлөөлөгч багтаж байжээ. Ташрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч, гэргийн хамтаар өнгөрсөн тавдугаар сарын 25-28-нд Япон улсад айлчилж, Эзэн хаан Нарүхитогийн урилгаар тус улсад айлчилсан анхны хүндэт зочид болсон билээ. 

Э.Хулан  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>