Австралийн нарны фермийн ирээдүй бүрхэг болжээ
Цэлмэг хөх тэнгэр, өргөн уудам газар нутаг бүхий Австралид аварга цар хүрээтэй нарны ферм байгуулахад төвөггүй баймаар. Хэрэг дээрээ тус улсын нарны фермийн эдийн засгийг сүйрүүлэгч нь айл өрхийн хэрэглээний нарны панель. Үүн дээр дэлхийн цахилгаан түгээх сүлжээ өдөр шөнөгүй ажил ладаг эрчим хүчний үйлдвэрлэлээс харьцангуй эмзэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд шилжиж буй хүнд үеийг харгалзах юм бол өргөн цар хүрээтэй нарны фермийн ирээдүй Австралид бүүдгэр. Хүн ам нь 25 сая хүрэх гэж буй Австралийн дөрвөн айл тут мын нэг нь дээвэр дээрээ нарны панельтай. Дээр нь шинээр панель суурилуулах айл нэмэгдсэнтэй уялдан тус улсын цахилгаан хангамж ихэссэний зэрэгцээ нар хурц шардаг жин үдэд эрчим хүч түгээх сүлжээнээс цахилгаан хэрэглэх явдал багассаар байгаа юм. Тэр ч байтугай оргил цагаар зарим фермийг түр зогсоох юм уу нарны фермүүд үйлдвэрлэж буй эрчим хүчнийхээ үнийг төлөх нөхцөл үүсээд байна. "Дээврийн нарны панель илүү өргөн цар хүрээтэй нарны фермүүдэд улам бүр эрсдэл учруулах болсон”-ыг Сидней дэх BloombergNEF-ийн аналист Лара Панжков тайлбарлав. "Дээврийн нарны панель ажилладаг цагаар эрчим хүчний сүлжээний эрэлт ба гасан, цахилгааны бөөний үнэ буурахаас аргагүй нөхцөл үүсэж байгаа”-г тэрбээр нэмж дурдсан юм. Ирэх 2-3 жилд Австралийн томоохон нарны фермүүдийн орлого эрс унах тооцоог BloombergNEF гаргаад байна. Зах зээлд нь Австралийн хоёр дахь том хот Мельбурн багтдаг Виктория муж улсын нарны фермийн үйлдвэрлэж буй цахилгааны дундаж үнэ энэ жил мегаватт/цаг нь 140 орчим австрали доллар байсан бол 2022 он гэхэд 41 австрали доллар болж буурах төлөвтэй.