Мандал өргөхийн утга учир

1063

Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм. Ямарваа буянт үйл үйлдсэнийхээ дараа уг буянаа Бурхан, бодьсадва нарын буянд зориулан өргөдөг ёстой. Буяны үйл нь цувирч барагддаг буян, цувирч барагддаггүй буян гэж байдаг. Бурхан, бодьсадва нарын буян нь цувирч барагддаггүй буян учраас үйлдсэн буянаа тэдэнд зориулбал барагдахгүй бөгөөд улам арвидаж байдаг гэж үздэг тул буяны үйл үйлдсэнийхээ дараа заавал зориулга, ерөөл, гүйцэтгэдэг ёстой юм.

Мандал өргөх нь:

Орон дэлхийг өргөн айлтгамуй. Ум базар вүмэ аа хум. Их эрхэт алтан дэлхий. Ум базар рэгхэ аа хум. Гадуур төмөр уулаар эргэн тойрон хүрээлсний төвд уулсын хаан Сүмбэр уул, дорноо Үлэмжийн биет, өмнөө Замбуу тив, өрнөө Үхэрт эдлэгч, умараа Муу дуут, Биет хийгээд Үлэмж биет, Дохиурт хийгээд Бус дохих, Хэлбэрэлт хийгээд Дээд мөрд зорчигч, Муу дуут хийгээд Муу дуутын нөхөр, Эрдэнийн уул, Галбарагча мод, Гаминдини үнээ, Эс тарьсан тутарга, Хүрдэн эрдэнэ, Чандмань эрдэнэ, Хатан эрдэнэ, Түшмэл эрдэнэ, Заан эрдэнэ, Морин эрдэнэ, Баатар эрдэнэ, Их сангийн хумх, Үзэсгэлэнт эх, Эрхич эх, Дууч эх, Бүжигч эх, Цэцэгч эх, Хүжич эх, Зулч эх, Үнэртэнт эх, Наран, Capан, Эрдэнийн шүхэр, Хамаг зүгээс сайтар ялагч ялгуусны тэмдэг, Төв дунд тэнгэр хүмүүний хотол төгс цог учрал эс бүрдсэн нь үгүй эдгээрийг ачит язгуурын ба дамжлага сэлтийн цог төгс лам дээдэс хийгээд итгэлт нигүүлсэнгүй Аръяабал нөхөр лүгээ сэлтэд өргөмүй. Их нигүүлсэнгүйгээр амьтны тусад таалан соёрхоо. Таалан соёрхоод би тэргүүтэн хамаг амьтныг адистэдлэн соёрхоо.

Газар дэлхийг анхилам хүжсээр сүрчин цэцэг дэлгээд
Сүмбэр уул, дөрвөн тив, нар сараар чимэглэсэн үүнийг
Гэтэлгэгч Бурханы гайхамшигт орноо зоригдон өргөснөөр
Сац амьтан бүхэн арилсан орноо эдлэхүй болтугай.

Тус амгалан гарахын орон шашин өргөжин дэлгэрснээр
Шашныг баригч төрөлхтөн бүгдийн бие батжин сайжирч
Түйтгэрт амьтан бүхэнд амгалан жаргалан гарахын орон
Шагжамүнийн шашин өнө мөнхөд орших болтугай.

Богд тойн ламын нас сүүдэр машид батжаад
Буянт цагаан үйлс арван зүгт дэлгэрэх ба
Зонхабын шашны зул гурван газрын амьтдыг
Зүдрээгч мунхагийн харанхуйг ашид гийгүүлэх болтугай.

Буяныг ихэд дэлгэрүүлэгч Төгс баясгалант Их хөлгөний хийд
Сансрын эцсийг хүртэл оршин өргөжин үйлс нь дэлгэрээд
Саруул оюунт олон мэргэд үргэлжид хуран чуулаад
Бахдам номлол бүтээлийг шинийн саран мэт арвижуулсугай.

Багш шавь нугуудын ном лугаа зохилдох шалтгаан
Ямар мэт санасанаар сэтгэлчилэн бүтэх хийгээд
Бабарцад саад өвчин, ад, тотгорлогчийн чуулган
Ямар мэт буйг амирлуулан адистлэн соёрхоо.

Дээд их бодийн сэтгэл
Эс төрсөн нь төрөх болтугай.

Төрсөн нэг нь эс доройтон
Дээш дээш арвижих болтугай.

Орон үүнд өвчин, мэсний аюул, зуд турхан зэрэг
Үл зохилдон доройтуулагчийн нэр ч гаралгүй
Оройн дээд Зонхабын шашин зүг бүхнээ дэлгэрээд
Үймрэгч амьтан бүхнээ амгалан жаргалан төгс болтугай.

Өмөг болсон их нигүүлсэхүй, энэрэлийн мөн чанарт бээр
Би тэргүүтэй хамаг амьтны харшлах шалтгааныг арилгаж
Өвчин, ад, хилэнцийн түйтгэрийг сайтар амирлуулаад
Балартуулагч гэм хирээс нүдийг илааршуулан адистэдлэ.

Эцэг, эх хамаг амьтан амгалан лугаа төгс болтугай.

Энэлгээт муу заяаны орон бүгд үргэлжид хоосроод
Энэрэлт Бодьсадбын аль ч газарт оршсоноор
Эндүүрэлгүйгээр тэдний ерөөл бүтэх болтугай.

Өглөгийн эзэн нөхөр сэлт нүгүүдийн
Нас үүнээ санасан хэрэг бүтэх бөгөөд
Өмөг бус зэтгэр амирлан, өлзий хутаг
Номчилон санасанаар бүтэх болтугай.

Гайхамшигт Бодьсадба сэлт Бурхдын адистэд ба
Аяа шүтэн барилдлага хуурмаг үгүй үнэн хийгээд
Гагц бас миний ариун санааны хүч чадлаар
Асар ариун ерөөлийн орон энэ нь бүтэх болтугай.

Бишрэнгүйгээр мөргөж, тахиж, наминчилсан хийгээд
Бишрэнгүйгээр даган баясаж, дуртган залбирсанаар
Бишрэнгүйгээр өчүүхэн буян юу хураасан бүгдээ
Бишрэнгүйгээр би бээр бодийн уг дор зориулмуй.

Хотол хүслийн баялаг нь зуны далай мэт арвижиж
Хориг гэм үгүй язгуурын явдал үргэлжид тасралтгүй
Хоног өдөр бүхэнд Зонхабын шашны номын дуу дуурсаж
Хотол чуулганы цогоор цэнгэхийн өлзий хутаг орших болтугай.

Ум сарва дата гада идам гүрү радна мандала хам ниряа даяа ми.

Их Догшид Төв

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>