Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт шалгуулж байна

1320
Төрийн албан хаагч хар тамхины хэрэгт шалгуулж байнаЗБГХТГ-ынхан өнгөрсөн сарын эхээр "Айс топ” хамтлагийнхан болон "Дижитал”-ын Баавар тэргүүтэй хүмүүсийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Говьсүмбэр аймгаас саатуулсан талаар бид мэдээлж байсан. Уг хэрэгт холбогдсон Баавар зэрэг хүмүүс шалгалтын явцад гэм буруугүй болох нь тогтоогдож буй гэнэ. Харин энэ хэрэгт Баянгол дүүргийн ИТХ-ын эрх бүхий албан тушаал хашдаг төрийн албан хаагч Б гэх залууг холбогдуулан шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлэв. Энэ талаар ЗБГХТГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхнээс тодруулахад "Баянгол дүүрэгт удирдах алба хашдаг Б гэх хүнийг шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ гэм буруутай эсэхийг шүүх тогтооно шүү дээ. Хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авч байгаа” гэлээ.

Г.РАВЖАА ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>