Иран улс коронавирусийн халдвар шоронд тархахаас болгоомжилж, хоригдлуудаа суллажээ

26

Шинэ коронавирусийн халдвар шоронд тархаж болзошгүй гэж болгоомжилсон Ираны эрх баригчид нийт 70,000 хоригдлыг сулласан тухай тус улсын хууль зүйн сайд Эбрахим Раиси өчигдөр мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад Covid-19 вирусийн халдварын улмаас 43 хүн нас барсан бол халдварын шинэ тохиолдол 595 илэрсэн байна. Ингэснээр Иран дахь нийт халдварын тохиолдлын тоо 7,161, эндэгдлийн тоо 237 болжээ.

Нийгэмд аюул хөнөөл учруулах эрсдэл багатай гэж үзсэн хоригдлуудыг шоронгоос сулласан ажээ. Харин суллагдсан хоригдлуудыг хэзээ буцааж шоронд хорих талаар мэдээлээгүй байна.

Ираны шашны тэргүүн Аятолла Хамени жил бүрийн Персийн шинэ жилийг тохиолдуулан ард түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалаа энэ жил цуцлахаар болсон байна. Энэ нь коронавирусийн халдвараас болгоомжилсон шийдвэр гэж албаныхан мэдээлжээ.

Р.Төмөр 

Эх сурвалж: AFP

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.