Францын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна

371

Коронавирустэй болох нь тогтоогдсон Франц улсын иргэнийг Дорноговь аймагт буюу Улаанбадрах суманд байрлах ажилчдын байранд тусгаарласан хэмээх мэдээллийг өчигдөр УОК өгч байсан. Тэгвэл түүнийг ХӨСҮТ-д авчран эмчилж байгаа аж. Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа  “Хоёр хүүхдийн аав 57 настай, COVID-19 -р өвдсөн Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна.

ХӨСҮТ-д түүнийг авч ирэн эмчилж байна. Гадаадад байгаа Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг ЗГ-ын зүгээс уриалж байна” хэмээжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>