АНУ-аас Хятадад ирсэн хүнээс коронавирусний халдвар илэрчээ
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар, Хятадын Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан 6 тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.
Эдгээр нь бүгд гадны улс оронд байх үедээ халдвар авсан тохиолдлууд байсан байна. Тодруулбал, дээрх иргэдийн 5 нь Италиас, 1 нь АНУ-аас халдвар авчээ. Ингэснээр АНУ-аас халдвар аваад эх орондоо ирсэн анхны тохиолдол болж байна.Одоогоор Бээжин хотод Англи, Итали, Испани, Иран, АНУ зэрэг улсаас халдвар аваад ирсэн Хятад иргэд бүртгэгдээд байна.