АНУ-аас Хятадад ирсэн хүнээс коронавирусний халдвар илэрчээ

503

АНУ-аас Хятадад ирсэн хүнээс коронавирусний халдвар илэрчээ

 

Бээжин /МОНЦАМЭ/. 
Энэ сарын 10-ны өдрийн байдлаар, Хятадын Бээжин хотод шинээр коронавирусний халдвар авсан 6 тохиолдол бүртгэгдсэн талаар тус хотын Эрүүл мэндийн хорооноос мэдээлэв.
 
Эдгээр нь бүгд гадны улс оронд байх үедээ халдвар авсан тохиолдлууд байсан байна. Тодруулбал, дээрх иргэдийн 5 нь Италиас, 1 нь АНУ-аас халдвар авчээ. Ингэснээр АНУ-аас халдвар аваад эх орондоо ирсэн анхны тохиолдол болж байна.
Одоогоор Бээжин хотод Англи, Итали, Испани, Иран, АНУ зэрэг улсаас халдвар аваад ирсэн Хятад иргэд бүртгэгдээд байна.
 
Бээжин хотод одоогоор нийт халдвар авсан 435, эмчлэгдэн эмнэлгээс гарсан 326, нас барсан 8 тохиолдол тус тус бүртгэгдээд байгаа бөгөөд хотын 12 дүүрэгт сүүлийн 14 хоногийн хугацаанд шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.
Хятад улсын коронавирустэй хийж буй тэмцэл үр дүнгээ өгч, халдварын голомт болсон Хубэй муж болон бусад нутгуудаар шинээр халдвар авсан тохиолдол буурч байгаа ч сүүлийн үед гадны улс орноос ирж буй хятад иргэдээс коронавирусний халдвар илэрч байна.  
 
             
Э.Анхбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>