Э.Батшугарын рейтинг “геометр прогресс”-оор өсч явна
Түүнийг онцлох шалтгаануудыг ажвал сүүлийн үед оролцсон нэвтрүүлгүүдээр Э.Батшугар төр засаг, Монголбанк гэх мэт бодлогын түвшин дэх үйл ажиллагаа, хоорондын уялдаа холбоо гээд аливаа асуудлыг макро хэмжээнд нарийн бодлогуудыг маш тодорхой тайлбарлаж, гарц гаргалгаа, шийдлүүдийг алсыг харсан байдлаар ярьж байгаа нь иргэдийн дэмжлэгийг авахад нөлөөлж байгаа бололтой. Ямартай ч түүний хэлж ярьж байгаа бүхэнд сонгогчид ам сайтай байна.