МОНГОЛБАНК: Өмнөх оныхоос 5 тонноор их үнэт металл худалдан авжээ

75

Монголбанкны эхний найман сард худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 14.8 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5 тонноор өссөн үзүүлэлт болж байна.

Зөвхөн өнгөрсөн наймдугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авсан байна. 

Эхний найман сард төв банкны худалдан авсан 14.8 тн үнэт металлын 13.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байжээ. 

Наймдугаар сарын тухайд

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 87.8 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 209.7 кг үнэт металл худалдан аваад байна.

Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.1 тн үнэт металл худалдан авсан бөгөөд тайлант сард худалдан авсан 1 грамм алтны  дундаж үнэ 180,096.17  төгрөг байв.

Зураг 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

Зураг 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ БАНК

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.